Бүтэц зохион байгуулалт
Тус компани нь 37 албан хаагч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3 зүйл, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зам, замын байгууламжийн бэлэн байдлыг ханган батлагдсан засвар, арчлалтын болон бусад ажлыг хугацаанд нь зохих норм дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байна. Төлөвлөсөн зорилтоо биелүүлэх, зорилтод түвшинг үзүүлэлт бүрээр нь ханган, үйлдвэрлэлийг өсгөж жигд хариуцлагатай хийж гүйцэтгэн, өртөг зардлыг бууруулах, ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулах, ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хөдөлмөрийн багаж, техник хэрэгслээр ханган нийгмийн бусад асуудлыг оновчтой шийдвэрлэж, хүний нөөцийн бодлогоор үндсэн ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ажилтнуудын цалин, үр дүнгийн шагнал, урамшууллын тогтолцоог тодорхойлж, ажилчдын ажлын гүйцэтгэлийн чанар, хугацаа, үр дүнгийн үзүүлэлт, мэргэжлийн ур чадвар, хариуцлага, идэвхи бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр компанийн үйл ажиллагаа сайжирч байна.
Захирлын зөвлөлийн хурлаар ажлын явц үр дүн, удирдлагаас
өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжүүлж буй ажил гүйцэтгэлийн талаар
хэлэлцэн цаашдын ажлын төлөвлөгөөг гарган, нийт ажилчдын хурлыг улиралд нэг
удаа, шаардлагатай үед тухай бүрт хурал зарлан ажлын явц, алдаа дутагдал,
зөрчлийг арилгах асуудлыг хэлэлцэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж
байна.
Машин механизмын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч
засвар үйлчилгээг тогтмол хийж, сэлбэг хэрэгсэл, түлш шатахууны нөөцийг
бүрдүүлэх, ялангуяа дутагдалтай байгаа нэн шаардлагатай машин механизмуудыг
бусад хувь хүн болон хуулийн этгээдээс түрээслэн ажиллуулах замаар зам
хариуцагчийн үндсэн үүргээ биелүүлж ажиллаж байна.