Компанийн танилцуулга
Манай компани нь анх
Төрийн өмчийн хорооны 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 455 тоот тогтоол,
АЗЗАН ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2001 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн
8 тоот тогтоолоор АЗЗА-ЗАВХАН нэртэйгээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулагдсан.
АЗЗА-ЗАВХАН ТӨХК нь 2005 оноос Засгийн газрын 36 дугаар тогтоол, Төрийн өмчийн
хорооны 82 дугаар тогтоолын дагуу "ЗАВХАН- АЗЗА" ТӨХК болж шинээр
байгуулагдан авто зам, засвар арчлалт, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байна. “ЗАВХАН АЗЗА” ТӨХК нь нийт 4-н чиглэлийн 630.23 км улсын чанартай авто зам , 631.96 у/м төмөр
бетон болон модон гүүрийг хариуцан
ажилладаг.
Тус компанийн гүйцэтгэх захирлаар:
2000-2006
онд гүйцэтгэх захирлаар С.Чогсомдорж
2006-2020
онд гүйцэтгэх захирлаар М.Болд
2020-2021
онд гүйцэтгэх захирлаар Б.Санжсүрэн
2021-2022
онд гүйцэтгэх захирлаар М.Болд
2022
оны 03-р сараас гүйцэтгэх захирлаар Г.Баттулга өдийг хүртэл ажиллаж байна.