Мэндчилгээ
Танд энэ өдрийн мэндийг
хүргэе. Монгол улсын авто замын салбарыг хөгжүүлэх үйлс, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түлхүүр, хүн ардынхаа
аюулгүй тав тухтай амьдрахын үндэс болсон авто замын их бүтээн байгуулалтын
салбарт манлайлан ажиллаж оюун
ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг
залгамжлан ажиллаж буй энэ цагийн замчид, ажилтан албан хаагч болон ард иргэд
та бүхнийхээ амьдралд тань аз жаргалаар дүүрэн, ажил тань амжилт, ололтоор арвин,
эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхнийг алтан шар замын буян өнө мөнхөд ивээж явах
болтугай.
Хүндэтгэсэн:
“ЗАВХАН АЗЗА” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баттулга.
Хуваалцах :